Monday, November 25, 2013

төрсөн өдрийн шүлэг

Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг



 Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай


Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай
-х-х-х-

 Мөнх бус хорвоогийн
Мөч бүхнийг хожиж яваарай
Төрсөн өдрийн баяр тань
Түмэн жилээр үргэлжлэг


Од бүхэнтэй шивнэлдэх гэж
Цэцэг бүртэй ярилцах гэж
Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи


 Хатууг таниулж хайраа өгсөн
Хашир ухаантай аав таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе
-х-х-х-

 Өөрийгөө биш намайг хайрладаг
Өнө мөнхийн ачлалтай ахдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе


 Учирч надтай золгохоор
Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ
Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе


 Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

No comments:

Post a Comment